2023.03.03 14:31:54
  Д.Баярсайхан

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БОЭТ-Д ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙШААВ.

Нажибулла Хабиб (Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн мэрэгжилтэн),  Сесил Муро (санхүүгийн шинжээч), Ж.Алтантуяа (АХБ-ны нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн), О.Баяр (Зөвлөх)   нарын төлөөлөгчид   Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүд, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн биелэлттэй  танилцаж үнэлгээ өгч ажиллалаа.

Төслийн хүрээнд тус төвийн Төвлөрсөн ариутгал, Цусны салбар төвд  нийлүүлэгдсэн  тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, тасгийн үйл ажиллагаатай   танилцаж хангалттай сайн үнэлгээ өгсөн.

Мөн цаашид анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлын  талаар тус төвийн захирал Г.Дашжанцан танилцуулж, төвлөрсөн угаалга, нэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавив.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  223713
энэ жил  105262
энэ сар  2622
энэ долоо хоног  3481
Өнөөдөр  33