2025.11.03 10:22:28
  Б.Ариунзаяа

Ахмад настны эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний - ICOPE сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих зорилгоор сургалтыг зохион байгуулсан. Сургалтад аймгийн, сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд ахмад настны бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг цогцоор үнэлж, урьдчилан сэргийлэх болон сэргээн засах тусламжийн чанарыг сайжруулах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна. 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  248999
энэ жил  130548
энэ сар  10769
энэ долоо хоног  3882
Өнөөдөр  1397