2025.11.19 15:37:58
  Б.Ариунзаяа

“ЭМЧ НАРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2025”

ЭМЧ БҮР-ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ-МАНЛАЙЛАГЧ уриан дор “ЭМЧ НАРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2025” зохион байгууллагдаж байна.

Эрүүл мэндийн газар, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн “ Уламжлалт анагаах ухааны нөлөөллийн баг”  хамтран зохион байгуулж байна. 

Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан-2025” 2 үе шаттайгаар явагдах бөгөөд өнөөдөр онолын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн их эмч, эх баригч, багийн бага эмч нийт 132 эмч, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, өрх, сум, рашаан сувилал, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн уламжлалтын 52 их эмч нар шалгалтад хамрагдаж, онолын мэдлэгээ дээшлүүллээ. Тухайн байгууллагын эмч нарын сорилын нийлбэр дүнгээр байр эзлүүлэх юм.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  248572
энэ жил  130121
энэ сар  10342
энэ долоо хоног  3455
Өнөөдөр  970