2025.11.19 15:26:51
  Б.Ариунзаяа

“Хавдрын эсрэг хамтдаа зөвлөлдөх уулзалт” 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн нийт хавдартай  иргэдийн хими бай, хөнгөвчлөх эмчилгээний үе, хяналтын явцад уламжлалт анагаах ухааны идээ ундаа, явдал мөр, эм, засал, сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг тусламжийг чанар хүртээмжтэй хүргэх, тулгамдаж буй асуудлыг багаар шийдвэрлэх зорилготойгоор  ажиллаж байгаа билээ. 

Хавдрын эсрэг хамтдаа зөвлөлдөх уулзалтын ивээн тэтгэгчээр: 

  • Монос Трейд ХХК 
  • Азифарма ХХК 
  • МAKE VALUE  ивээн тэтгэгчээр ажилласан байна. 

Тус зөвлөлдөх уулзалт 2025 оны 11 сарын 16 өдөр нийт  40 хавдрын  даван туулагчдад мэдээлэлүүдийг хүргэсэн байна. Үүнд: 

  • БОЭТ-ийн Захирал  “Хавдрын даван туулагч нарын амьдралын чанарыг сайжруулах нь” 
  • Л. Алтантөгс Хавдар судлалын тэргүүлэх зэргийн их эмч,Клиникийн профессор 

“Хавдрын тусламж үйлчилгээ хими, бай эмчилгээний үр дүн”

  • Жун Таканари “Дархлаа ба орчин үеийн өвөрмөц эмчилгээний хөгжлийн хандлага”
  • Ч. Мөнхбаяр МУХГЭ, АУ-ны доктор, Профессор “АНСС эм дархлааг дэмжиж,  HPV халдварыг багасгасан нь”
  • Ш. Ариунаа “Наран ижий заяа” ТББ тэргүүн    “Наран ижий заяа танилцуулга”
  • Л. Гэрэлсүрэн “ Хавдрын хими бай эмчилгээний үед уламжлалт анагаах ухааны идээ унд хэрэглэх нь”
  •  Т. Цэцэгмаа  “Хөдөлгөөн засал”
  •  Б. Чимэддолгор “Хорт хавдрыг даван туулах сэтгэл зүй” мэдээллүүдийг даван тулагчдад хүргэсэн байна. 

Олон улсын шим тэжээл, Интегратив анагаах ухааны конгресс-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,Японы АмионАп ХК-ын Эрдэм шинжилгээ харицсан Захирал Жун Таканари  Өвөрхангай аймгийн сум, өрхийн эмч, БОЭТ-ийн эмч нарт “Интегратив анагаах ухааны  талаарх илтгэл болон Хавдрын даван туулагчид-д зориулсан Дархлааны систем түүний ажиллагааны талаарх илтгэл тавилаа. 

Хавдрын эсрэг хамтдаа зөвлөлдөх уулзалтыг ивээн тэтгэсэн Монос Трейд ХХК, Азифарма ХХК,  МAKE VALUE -д  БОЭТ-ийн хамт олноос талархал  илэрхийлж байна.

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  248572
энэ жил  130121
энэ сар  10342
энэ долоо хоног  3455
Өнөөдөр  970