2026.02.10 10:29:13
  Л.Сумъяа

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны ээлжит хуралдааныг 02 сарын 06-ны өдөр танхим болон цахимаар зохион байгууллав. Хурлын хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа Төлөөлөн удирдах зөвлөлийн шинээр батламжлагдсан  гишүүдийг  танилцууллаа. 

Хуралдаанаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулан санал хураалтын 100 хувийн дүнгээр Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Мөнхцэцэг сонгогдов. 

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь эмнэлгийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн санал хүсэлт, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин, үр ашгийг дээшлүүлэх, цаашид эмнэлгийн төсвийн тогтвортой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч чиглүүлэх, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, шинээр сонгодсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. 

Хурлын үеэр захирал Г.Дашжанцан БОЭТ-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. 

 

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  300964
энэ жил  22679
энэ сар  5065
энэ долоо хоног  2120
Өнөөдөр  217