Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь Германы Ахмад мэргэжилтний холбоо (SES)-тай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 13-наас 30-ны өдрүүдэд нийт 21 хоногийн хугацаанд Германы ахмад мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажиллалаа.
Энэ удаад ноён Петерс – зүрх судасны эмч, хатагтай Шмийдел Петерс – мэдрэлийн эмч нар манай байгууллагын зүрх судас, мэдрэл судлалын чиглэлээр ажиллаж буй эмч нартай хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, эмчилгээний туршлагаа хуваалцсан юм. Өв-БОЭТ нь SES байгууллагатай хоёр дахь жилдээ амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2024 онд мөн тус холбооны хөдөлгөөн засалч хатагтай Петра, мэдээллийн технологийн мэргэжилтэн ноён Ёоханнис нар хүрэлцэн ирж, тус бүр 21 хоногийн турш ирж ажиллан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байсан юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь манай байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.