2026.04.07 11:25:32
  Б.Одончимэг

БОЭТ-ИЙН ДЭРГЭДЭХ ТҮШЭЭ ТААЦ АХМАДЫН ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА.

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооноос зохион байгуулсан Арвайхээр сумын ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн ахмадын байгууллагуудын 2026 оны бодлого, чиглэлийг тодорхойлох зөвлөлдөх уулзалтын үеэр 2025 оны “Аймгийн Тэргүүний ахмадын зөвлөл”-өөр шалгарсан БОЭТ-ийн дэргэдэх “Түшээ таац” ахмадын зөвлөл тэргүүн туршлагаасаа хуваалцаж, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. 

Мөн БОЭТ-ийн захиргаанаас ахмадуудаа  дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

Тус арга хэмжээнд аймгийн Ахмадын хороо, Арвайхээр сум болон бусад сумдын ахмадын хороодын тэргүүлэгч 60 гаруй ахмад оролцож, харилцан туршлага солилцлоо.


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7732 6666
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  332430
энэ жил  54145
энэ сар  5151
энэ долоо хоног  1124
Өнөөдөр  277