2025.06.09 12:54:48
  Ч.Ренчиндаваа

Менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор Б.Гэрэл “Дотоод аудиторын батламж олгох” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор Б.Гэрэл Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Дотоод аудиторын батламж олгох” 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд оролцогчид чанарын менежментийн тогтолцоо, дотоод аудитын зарчим, арга зүй, төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал зэрэг онолын болон практик мэдлэг олж авсан бөгөөд сургалтын төгсгөлд дотоод аудиторын шалгалтад хамрагдлаа.

Энэхүү сургалт нь эмнэлгийн байгууллагын дотоод хяналтын үр нөлөөг сайжруулах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  178009
энэ жил  59558
энэ сар  3428
энэ долоо хоног  967
Өнөөдөр  204