2025.04.22 14:08:31
  Д.Батдолгор

Эм ханган нийлүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн танилцуулах сургалтууд зохион байгуулагдлаа

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн дотрын эмч, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, эм зүйч нар болон хувийн хэвшлийн эм зүйч нар эм ханган нийлүүлэх “ЭНТО” ХХК-иас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.

"ЭНТО эм ханган нийлүүлэх компанийн эм, эмнэлгийн хэрэгслийн танилцуулга" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү нэг багц цагийн сургалтыг тус компанийн эмч төлөөлөгч Б.Ерөөлт, Г.Итгэл болон харилцагчийн менежер Б.Насантогтох нар удирдан явуулсан юм.

Сургалтад БОЭТ-өөс дараах мэргэжилтнүүд оролцсон байна:

Дотрын эмч – 8

Хүүхдийн эмч – 4

Мэдрэлийн эмч – 1

Эм зүйч – 5

Түүнчлэн, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан эмч нарын ээлжит хурлын үеэр эм ханган нийлүүлэх “Түвшин Энэрэл” ХХК эм, эмнэлгийн хэрэгслийн танилцуулах сургалтаа зохион байгуулж, нийт 78 эмч, эм зүйч оролцсон байна.

Эдгээр сургалтууд нь эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх шинэ мэдээлэл, бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний чиглэлийг танилцуулах, улмаар эм ханган нийлүүлэлтийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.

 


© ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2023 ОН
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Намнансүрэнгийн гудамж, 356 тоот
+976 7032 2204, +976 7032 3212
uvurkhangaiboet@gmail.com
Нийт  178010
энэ жил  59559
энэ сар  3429
энэ долоо хоног  968
Өнөөдөр  205